Монгол ярианы технологи хэдхэн мөр кодоор

Duudlaga STT, Duudlaga TTS API-гаар монгол яриаг текст, текстийг яриа болгох боломжийг бүтээгдэхүүндээ нэмээрэй. Кредитээ урьдчилж цэнэглээд зөвхөн хэрэглэснээ төлнө.

STT минутын тарифтай
TTS тэмдэгтийн тарифтай
Сарын суурь төлбөргүй
Duudlaga Developer API

Бэлэн REST API

dk_live_ түлхүүрээр шууд дуудна.

200 OK
POST /v1/stt/transcriptions
Authorization: Bearer dk_live_••••••••••••

{
  "text": "Сайн байна уу, өнөөдрийн хурлыг эхэлье.",
  "model": "duudlaga-stt-1"
}

Duudlaga STT

70₮ / минут

Duudlaga TTS

5,000₮ / 10,000 тэмдэгт

Хүсэлтийн хязгаар

Та тогтооно

Юу бүтээж болох вэ

Яриа, дуу хоолой ашигладаг бүх төрлийн бүтээгдэхүүнд зориулав.

Дуудлагын төв, хурал

Утасны яриа, хурлын бичлэгийг автоматаар хайлттай монгол бичвэр болгоно. Чанарын үнэлгээ, тэмдэглэлд тохиромжтой.

Дуут апп

Мэдээ унших, аудио агуулга үүсгэх, апп доторх дуут туслахад монгол дуу хоолой нэмнэ.

Автоматжуулалт

Дотоод хэрэгсэл, чатбот, ажлын урсгалдаа яриа таних болон үүсгэх алхам нэмнэ.

Ойлгомжтой үнэ

Сарын суурь төлбөр байхгүй. Урьдчилж кредит аваад зөвхөн ашигласнаа төлнө.

Duudlaga STT

duudlaga-stt-1

200₮70₮ / минут

Монгол болон монгол, англи холимог яриаг өндөр нарийвчлалтай текст болгоно. Аудионы бодит уртаар тооцно.

Duudlaga TTS

duudlaga-tts-1

5,000₮ / 10,000 тэмдэгт

Текстийг байгалийн сонсголонтой монгол яриа болгоно. Илгээсэн тэмдэгтийн тоогоор тооцно.

Кредитийг Duudlaga Flow дансны үлдэгдлээс зарцуулна. Автомат цэнэглэлт идэвхжүүлбэл үлдэгдэл багасахад данс өөрөө цэнэглэгдэнэ.

Түргэн эхлэх

API түлхүүрээ Authorization header-т Bearer token болгон илгээнэ. Түлхүүр dk_live_ гэж эхэлнэ.

Хүсэлт бүрд Authorization: Bearer dk_live_... header шаардлагатай.

Хүсэлт бүрийн төлбөр кредитээс хасагдана. Үлдэгдэл дуусвал 402 буцаана.

TTS асинхроноор ажиллана: эхлээд 202 хариутай id аваад, төлөвийг poll хийж audio_url-г авна.

МетодEndpoint
POST
/v1/stt/transcriptions

Аудио файл илгээгээд монгол бичвэр авна.

POST
/v1/tts/speech

Текст илгээж яриа үүсгэх ажил эхлүүлнэ.

GET
/v1/tts/speech/{id}

Ажлын төлөвийг шалгаж, audio_url авна.

GET
/v1/tts/voices

Боломжтой дуу хоолойг жагсаана.

GET
/v1/me

Түлхүүрийн мэдээлэл, үлдэгдэл, хязгаарыг шалгана.

Яриаг текст болгох

curl -X POST "https://api.duudlaga.dev/v1/stt/transcriptions" \
  -H "Authorization: Bearer dk_live_your_api_key" \
  -F "[email protected]"

# 200 OK
{
  "id": "tr_8f2c1a",
  "text": "Сайн байна уу, өнөөдрийн хурлыг эхэлье.",
  "duration_seconds": 12.4,
  "model": "duudlaga-stt-1"
}

Текстийг яриа болгох

curl -X POST "https://api.duudlaga.dev/v1/tts/speech" \
  -H "Authorization: Bearer dk_live_your_api_key" \
  -H "Content-Type: application/json" \
  -d '{
    "model": "duudlaga-tts-1",
    "voice": "female-1",
    "input": "Сайн байна уу, тавтай морилно уу."
  }'

# 202 Accepted
{ "id": "sp_4d9e7b", "status": "queued" }

# GET https://api.duudlaga.dev/v1/tts/speech/sp_4d9e7b
{ "id": "sp_4d9e7b", "status": "completed", "audio_url": "https://..." }

Хүсэлтийн хязгаар

API түлхүүр бүрийн хүсэлтийн давтамж, зэрэгцээ ажиллагаа, өдрийн зарцуулалтыг консолоос өөрөө тогтооно. Шинэ түлхүүр анх хязгааргүй байна. Тохируулсан хязгаараас давбал 429 хариуг Retry-After header-тэй буцаана.

Duudlaga STT давтамж
Duudlaga TTS давтамж
Зэрэгцээ ажиллагаа
Өдрийн зарцуулалтын хязгаар

Алдааны код

Бүх алдаа ижил JSON бүтэцтэй. Интеграцдаа code талбараар салгаж боловсруулна.

400invalid_request

Хүсэлтийн формат буруу эсвэл шаардлагатай талбар дутуу байна.

402insufficient_credits

Кредит хүрэлцэхгүй байна. Цэнэглээд дахин оролдоно уу.

402payment_required

Автомат цэнэглэлтийн төлбөр амжилтгүй болсон тул асуудлыг шийдэх хүртэл хандалтыг түр зогсоосон.

422no_speech

Аудио файлд яриа илэрсэнгүй.

429rate_limit_exceeded

Хүсэлтийн давтамжийн хязгаарт хүрлээ. Retry-After header-т заасан хугацааны дараа дахин оролдоно уу.

429daily_spend_cap_exceeded

Энэ түлхүүр өдрийн зарцуулалтын хязгаарт хүрлээ.

429concurrency_limit_exceeded

Энэ түлхүүрээр хэт олон хүсэлт зэрэг ажиллаж байна.

500internal_error

Серверийн алдаа. Дахин оролдоно уу.

Дурын AI агентаас MCP-ээр ашигла

Duudlaga-г claude.ai, Claude Desktop, ChatGPT, Claude Code, Cursor болон MCP дэмждэг дурын клиентэд — URL-ээр эсвэл дотоод серверээр холбоно.

Алсын холболт зөвхөн URL авдаг. Хаягийг буулгаад, browser дээр нэвтэрч зөвшөөрөхөд л болно — API түлхүүр хуулах шаардлагагүй.

Холболт бүр тусдаа: өдрийн зарцуулалтын хязгаарыг тохируулах, эсвэл салгах боломжийг developer console өгнө.

Хэрэгслүүд: transcribe, synthesize_speech, get_speech_job, list_voices, get_account — ижил урьдчилсан кредитээс тооцогдоно. Өмнө хөрвүүлсэн бичлэг, тэмдэглэлээ унших (list_transcriptions, list_recordings, get_recording) нь үнэгүй бөгөөд history зөвшөөрөл шаардана.

claude.ai · Claude Desktop · ChatGPT

https://api.duudlaga.dev/mcp

Клиентийнхээ "Add custom connector" цонхны Remote MCP server URL талбарт энэ хаягийг буулгана уу.

Claude Code

claude mcp add --transport http duudlaga https://api.duudlaga.dev/mcp

Cursor · Windsurf · VS Code

{
  "mcpServers": {
    "duudlaga": {
      "url": "https://api.duudlaga.dev/mcp"
    }
  }
}

Дотоод сервер (компьютер дээрх файл)

claude mcp add duudlaga -- npx -y @duudlaga/mcp

Node 18+ шаардана. Өөрийн компьютер дээрх файлыг хөрвүүлэхэд үүнийг ашиглана; алсын сервер нь нээлттэй HTTPS холбоос авдаг.

Түгээмэл асуултууд

Хэрхэн эхлэх вэ?

Консолд нэвтрээд API түлхүүр үүсгэнэ. Түлхүүр Duudlaga кредитээс зарцуулдаг тул дансандаа үлдэгдэлтэй байгаарай.

Хэрэглээний төлбөрийг хэрхэн тооцох вэ?

Duudlaga STT минут тутамд 70₮, Duudlaga TTS 10,000 тэмдэгт тутамд 5,000₮. Сарын суурь төлбөргүй, зөвхөн хэрэглэснээ төлнө.

Ямар хязгаарлалт байдаг вэ?

Түлхүүр бүрийн хүсэлтийн давтамж, зэрэгцээ ажиллагаа, өдрийн зарцуулалтын хязгаарыг консолоос өөрөө тохируулна. Шинэ түлхүүр анх хязгааргүй; зарцуулалт урьдчилсан кредитийн үлдэгдлээс хэтрэхгүй.

TTS яагаад шууд хариу буцаадаггүй вэ?

Яриа үүсгэх ажил дараалалд ордог. POST хүсэлт 202 хариутай id буцаана. Дараа нь GET /v1/tts/speech/:id-аар poll хийж бэлэн болсон audio_url-г авна.

Ямар хэлийг дэмждэг вэ?

Үндсэн хэл нь монгол. Мөн монгол, англи холимог яриаг танина. TTS нь монгол дуу хоолойтой.

AI агентууд Duudlaga-г MCP-ээр ашиглаж чадах уу?

Тийм. claude.ai, Claude Desktop эсвэл ChatGPT дээр https://api.duudlaga.dev/mcp хаягийг custom connector болгон нэмнэ: browser дээр нэвтэрч зөвшөөрөхөд л болох бөгөөд API түлхүүр хуулах шаардлагагүй. Claude Code, Cursor, Windsurf, VS Code мөн ижил URL авна. Компьютер дээрх файлыг хөрвүүлэхэд @duudlaga/mcp дотоод сервер хэвээр байна.

Өнөөдөр эхлээрэй

Консолд нэвтэрч анхны API түлхүүрээ үүсгээд хэдхэн минутын дотор эхний хүсэлтээ илгээнэ.